Skip to content

test

- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2012 ОНЫ СОНГУУЛЬД ЯПОН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН САНАЛЫГ АВАХ ТУХАЙ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2012 оны 5-р сарын 10, Пүрэв гариг, 01:15

Сонгуулийн Ерөнхий Хорооны 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2012 оны 6 дугаар сарын 10-ны өдөр авахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулж дараах зарыг хүргэж байна. Үүнд:

1.    Арван найман нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, улсын бүртгэлд бүртгэгдсэн Монгол Улсын иргэн Та 5-р сарын 10-31-ний хооронд Токио дахь ЭСЯ эсвэл  Осака дахь ЕКГ-т ажлын цагаар биечлэн ирж, сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ. Чингэхдээ иргэний үнэмлэх, эсвэл үндэсний гадаад паспортаа авчирна.

2.    Урьдчилаж бүртгүүлсэн иргэн Та Токио дахь Элчин сайдын яам (ЭСЯ) эсвэл Осака дахь Ерөнхий консулын газар (ЕКГ) 2012 оны 6-р сарын 10-ны Ням гарагийн 7-20 цагийн хооронд өөрийн биеэр санаал ирж өгөх бөгөөд ингэхдээ иргэний үнэмлэх, эсвэл үндэсний гадаад паспортаа авчрах шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу.
Гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцох тухай эндээс
Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрүүдийг эндээс


МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН
ЯАМНЫ ДЭРГЭДЭХ СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС

 
Осака хот дахь ЕКГ-ын нээгдлээ PDF Хэвлэх И-мэйл

2012 оны 3 дугаар сарын 15-наас эхлэн Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар нээгдэж, үйл ажиллагаагаа эхэллээ.

Хаяг:

19 F, Epson Osaka BLDG,
3-5-1 Bakuro-cho, Chuo-ku,
Osaka shi, 541-0059

Email: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
TEL: (81) 6-6241-7761
FAX: (81) 6-6241-7762
 
Мэндчилгээ PDF Хэвлэх И-мэйл

Та бүхнийг манай вэб хуудсанд тавтай зочлохыг урьж байна.

Манай ЭСЯ-ны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь харь нутагт сурч, ажиллаж, амьдарч буй өөрийн иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, дэмжлэг, хэрэгцээтэй төрийн үйлчилгээг үзүүлэх явдал юм. ЭСЯ иргэд та бүхэндээ үзүүлэх консулын болон нотариатын үйлчилгээний талаар аль болох дэлгэрэнгүй мэдээллийг вэб хуудсандаа багтаахыг зорьсон болно.

Манай ЭСЯ-ны хамт олон та бүхэнд шаардлагатай мэдээлэл өгөх, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.

 

 

Холбоос